манай сайтанд

Тавтай морилно уу!!!

Торт хийх арга

2013-01-28 16:00

Торт хийх арга + тект видео + жор цуглуулага

 

Бялуу хийх зуурмагийг бэлтгэхдээ цэвэрхэн саванд өндөгний шар цагааныг ялгана. Өндөгний шард З0 г ус, 160 г элсэн чихэр хийж 15-20 минут хутгана. Цагаан уургийг мөн 15-20 минут хутгана. Хутгалтын дундуур мөн 160 г элсэн чихрийг бага багаар нь цувуулан хийж хөөсрүүлж хутгана. Цагаан уургийг өтгөрөхийн хамт үүндээ шар уураг шигшсэн гурилаа хийж гараар зөөлөн хутгаж зуурна. 

 

Хэрэв өндөг нь хуучирснаас болоод шар цагаан уургууд нь ялгарахгүй бол нэг саванд хийгээд 50-60 хэмд халуун устай савд тавьж халаагаад хөөсөртөл нь хутгаж бэлтгэнэ. Бялууны зуурмагийг бэлтгэхдээ хийх сав буюу хутганы цэвэрлэгээ муу, жаахан тостой л байвал өндөгний хөөсрөлт муудаж хатуу болдог. Өндгийг заавал ялгаж хийх шаардлагатай бөгөөд ингэж зөв хийсэн бялуу зөөлөн сэвсгэр сайхан амттай болдог.

 

Зуурмаг бэлэн болсны дараа тодорхой хэмжээ, хэлбэртэй хэвд зуурмагаа хийж шарах шүүгээний дунд халалтаар 170-180 хэмд 30 минут орчим шарж болгоно. Бялууг шарахдаа төмөр тэвшинд хийж удааж болохгүй тэвшинд зуурмагийг хийсэн хойно ширүүн хөдөлгөх буюу цохиж доргиохоос болгоомжлох, хэрэв энэ шаардлагыг зөрчвөл зуурмагийн хөөс нь нягтарч хатуурдаг. 

 

Бялууг хэтэрхий халуун пийшинд жигнэвэл гадуураа хатуу болж доторхи нь түүхийрдэг, иймд эхлээд пийшингээ халаагаад /тэхдээ улайстал биш/, бялуу жигнэх явцдаа халууныг нь аажим бууруулах хэрэгтэй. Хэрэв шарж байх үед дээд тал нь түлэгдвэл бялууны дээгүүр цэвэр цаасаар бүтээж түлэгдэхээс хамгаалах хэрэгтэй. Бялууг пийшингээс аваад хэтэрхий хүйтэн биш тасалгааны дулаанд гаргах хэрэгтэй. 

 

Халуун, хүйтний өөрчлөлтөөс болж бялууны хөөлт сууна. Хөрсний дараа хөндлөөш нь тэгш жигд зүсэж хоёр хэсэг болгоод чихрийн ханд түрхэн зөөлрүүлнэ. Хуваагдсан нэг хавтайн шарагдсан тал дээр бүлсэн цөцгийг түрхэж нөгөө хавтгайн шарагдсан талаар наалдуулан тавьж дээд талыг чимнэ. Мөн хажуу талаар нь бүлсэн цөцгий түрхэж талхны үйрмэг цацаж чимж болно. 

 

Өнгөлөхдөө чихрийн ханд түрхэж, бүлсэн цөцгий /крем/-гээр хээ гарган чимэглэж хайлуулсан школад "түрхэж царцаана. Түрхэцийг халуун усанд дүрсэн хутгаар хийвэл наалдаж зууралдахгүй, тараахад эвтэйхэн байдаг. Мөн чимэглэл хийхэд гаатай зөөлөн чихрийг хайлуулж 1-2 халбага ус юмуу сүү хольж түрхэц бэлтгэж болно. Түрхцэнд өнгө оруулахдаа улаан манжингийн шүүсээр улаан, жүржийн шүүс юмуу өндөгний шараар шар өнгөтэй болгоно. Бялууг жимсээр чимэхдээ урьдаар өндөгний цагаан жимсний шүүс бялууг нялцайлгадаггүй. Бялуунд цардуул цацаад чимбэл түрхэц нь урсдаггүй. 

 

1 кг бялуу хийхэд шаардагдах түүхий өндөг -12ш

элсэн чихэр 320 гр

ус - 320 гр

гурил 400 гр.

Чимэглэх зүйлүүд:

Чихрийн ханд

Элсэн чихэр-100г 

Ус-100г 

Эссенц- 0,5г

Школад-20г 

Бүлсэн цөцгий /крем/ 

Цөцгийнтос-150г 

Элсэн чихэр- 125г 

Какао - 5г 

Нимбэгтэй шүүс - 35г

 

"Напелион" хэмээх үелсэн тортыг хийхийн тул 2 ш өндөгний цагааныг хольж хутгах явцдаа 1 стакан элсэн саахар цувуулан хийж сайтар уустал хутгалтыг үргэлжлүүлнэ. Ингэж бэлтгэсэн холимогоо халуун устай савд суулгах буюу зөөлөн халсан цахилгаан тулга дээр гавьж бүлээсгээд 100 гр тос уусгаж хутгана. Дараа нь гурил нэмж өтгөн шингэнийг нь тохируулан зуурна. Ингэхэд 3 стакан орчим гурил орно. 

 

Үелүүлэхийн тулд гурилаа 8 тэнцүү хувааж тус бүрийг нь ургамлын тосоор олсон цаас дээр жигд хэмжээтэй элдээд нэг нэгээр нь тостой цаас дэвсэж шарах шүүгээнд хийж шарна. Гаргаж хөргөсний дараа үе тус бүрийн завсарт өнгө түрхэж давхарлан тавиад хажуу талыг нь бас өнгөлж талхны үйрмэг цацаж олдуулна. Чимэглэл хийхдээ 100 гр-ын жижиг шоколад 3-ыг хайлуулж дээд талаар нь тарааж өнгөлөөд бүлсэн цөцгийгөөр чимэглэнэ. 

 

Бүлсэн цөцгийг бэлтгэхэд 2 ш өндөг, 1 стакан элсэн саахар, 400 гр тос хольж жигдэрч хөөсөртөл нь хутгаад хэрэглэнэ. Өнгөлөгч түрхэх шахуургыг хийхдээ зузаавтар нийлэг хальсан уутыг юүлүүр хэлбэртэй болгоод үзүүрт нь 5-6 талтай зэврэхгүй металл хошууг резинээр бэхэлж бүлсэн цөцгий хийнэ.


Like | Ангилал : хоол,хүнс | Нийтэлсэн : emuujin | Уншсан (3308) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. goe :
    2013-09-01 23:10

    Goe yum bn thanks

  2. goe :
    2013-09-01 23:08

    Goe yum bn thanks

  3. goe :
    2013-09-01 23:08

    Goe yum bn thanks

  4. zaya :
    2013-01-31 11:08

    bi tanai blogt ilseh bodoltoi bn namaig blogtoo ilsvvleech. guuy guuy

Сэтгэгдэлийн тоо : 4

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл